
Apple-ийн iPhone 17-ийн борлуулалт сайн байгаа нь компанийн хувьцааг 3%-иар өсгөв.
iPhone 17 хэрэглэгчийн гар дээр очих хүргэлтийн хугацаа дэлхийн хэмжээнд сүүлийн жилээс мэдэгдэхүйц уртассан нь эрэлт өндөр байгааг илтгэж байна.
Тухайлбал, энгийн загвар 26 хоногийн дараа хүргэгддэг бол Pro загвар 21 хоног, Pro Max загвар 27 хоногийн дараа хэрэглэгчийн гарт очиж байна. Хятадад энэ хугацаа 37 хоног болсон нь тус улсын хэрэглэгчдийн эрэлт өндөр байгааг харууллаа.
Ингэснээр хэрэглэгчид өндөр үнэтэй загваруудад илүү татагдаж, Apple-ийн дундаж борлуулалтын орлогыг өсгөх хандлагатай байна.
Гэвч АНУ болон Хятадын харилцаа хурцдах нь борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
- Хувьцааны богино хугацааны өсөлт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмж, ирэх улирлын санхүүгийн тайлангийн хүлээлтийг өсгөж байна.
- Ханш 259 гэсэн өмнөх оройн цэгт хүрч,цаашлаад 285 түвшин хүртэл өсөх боломжтой гэж таамаглаж байна.