
Goldman Sachs хөрөнгийн зах зээлийн төлөвөө шинэчилж, S&P 500 индексийн таамгийг өсгөжээ.
Тэд компаниудын ашгийн хүчтэй үзүүлэлт нь цаашдын өсөлтийг хөтөлж, үнэлгээ өндөр хэвээр байгаа ч хөрөнгө оруулагчдад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Гол өөрчлөлтүүд:
- 2025 оны эцэс гэхэд индексийг 6,800 нэгжид
- 6 сарын дараа 7,000 нэгжид
- 12 сарын дараа 7,200 нэгжид хүрнэ гэж төсөөлсөн.
S&P 500-ын нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 2025 болон 2026 онд тус бүр 7%-иар өснө.
Энэ нь зөвхөн энэ жилийн нийт 14%-ийн өгөөжийн ихэнхийг бүрдүүлж байгаа бөгөөд урт хугацааны хүү тогтвортой байхад ашгийн өсөлт нь өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх ажээ.
Мөн RBC Capital өөдрөг байр суурь илэрхийлж байна. Тэд ХНС өмнө нь хүүг бууруулсны дараах зах зээлийн хариу үйлдэл давтагдвал 2026 оны хоёрдугаар хагаст S&P 500 нь 7,100 нэгжийн зорилтоо давж гарах боломжтой гэжээ.
“Reset cuts” буюу удаан хүлээсний дараа хүү бууруулбал дунджаар 12 сарын дараах өгөөж 13% байдаг гэсэн статистик ч бас бий.