
Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхмыг хийсний нэг нь 2019 онд “GCC academy”-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсролыг олгох, боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд “луужин” нь байх зорилготой тус академид эдүгээ 7000 мянга орчим харилцагч суралцжээ.
• Та ч бас хөрөнгийн зах зээлийн үүдийг нээхийг хүсвэл 2025.09.05-нд зохион байгуулагдах сургалтад бүртгүүлээрэй.
МОНГОЛД АНХ УДАА-“GO CLIENTS GO” МАРАФОН
Хөрөнгө оруулалт нь зөвхөн өндөр өгөөж, ашгийн тухай ойлголт бус өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бүтээхэд оршдог.
• Тиймээс Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон нь харилцагчидтайгаа хамтран эрүүл энх, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, санхүүгийн амжилтын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “Go Clients Go” марафоныг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус марафон нь 2025.09.06-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд 5 км үргэлжилж, оролцогч бүрд дурсгалын Сертификат гардуулах юм.